Өрнө Дорно хоёр Ч.Чимид

2011-12-13, 02:37 PM

Өрнө л гэнэ
Дорно л гэнэ
Өрнө биш дорно л гэнэ
Дорно биш өрнө л гэнэ
Хатан дэлхийг
Хаа гуяар нь салгаж байгаа юм
Хаагуур нь
Салгаад
Ялгаад байгаа юм бол?
Хотол түмнийг
Хонь хурга ялгаж байгаа юм шиг
Юугаар нь
Зааглаад
Заазлаад байгаа юм бол
Урал Кавказаар
Ус далайгаар
Салгаад байгаа юм уу?
Хар цагаанаар
Шар улаанаар
Ялгаад байгаа юм уу?
Зүг чигээр
Зүүн баруунаар
Арьсны өнгөөр
Амны зоргоор
Алтан дэлхийг
Айл хунартай нь
Ард түмэнтэй нь
Ялгаж
Салгаж
Яах гэсэн юм бол?
Бүү мэд!
Yнэнийг хэлэхэд
Ази Европ ч гэж бий
Америк,Австраль ч бий
Африк,Антарктид ч бий
Улс гүрний хил ч бий
Улаан цагаан арьс...

Би монгол хүн Ч.Чимид

2011-12-13, 11:00 AM

Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог
Цэнхэр манан суунагласан
Алсын барааг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь
Үнсээд ч байгаа юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд ч байгаа юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг. Өргөн сайхан нутгийнхаа
Өвчүүн дээр нь төрөөд
Өнөр уудам талынхаа
Өнгөт амьдралын төлөө
Амь биеэ зориулдаг
Ариун нандин заншилтай
Өвгөд хөгшид дээдсийн минь
Үрээ гэж найдаад
Үлдээж надад өгсөн
Өнөр Монгол орны
Нар нь намайг гийгүүл...

Залуу нас Р.Чойном

2011-12-12, 10:03 AM
Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас минь
     Амттан бүхний амтыг мэдэлгүй
     Асгаж явсан залуу нас минь
     Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
     Үрж явсан залуу нас минь
Зуны шөнийн нойрыг тоолгүй 
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь    
      Өвлийн есийн жаврыг тоолгүй
      Өөр хүний авгайд сэтгэл хаяж
      Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
      Өлчирхөн тэнэг залуу нас минь
Даанч чи минь удсангүй
Даавуу хүрэм савхин бээлий хоёр шигээ
Дассан салсан годон ...
idiomatic-dormant