Чимид Чойжилын/ 1927~1980 /намтар

2012-1-18,05:00 PM
Яруу найрагч, үргэлжилсэн үг, жүжиг кииноны зохиолч, орчуулагч, Монгол улсын төрийн шагналт зохиолч Ч.Чимид 1927 онд Амгаланбаатар хотноо сэхээтний гэр бүлд төржээ. Бага дунд сургуульд сурч улмаар 1950 онд Монгол улсын их сургуулийг суралцаж төгсжээ. МЗЭ-ийн 1977 оны шагналтан.1976 онд М.Горькийн нэрэмжит шагнал хүртсэн. Ази Африкийн зохиолчдын “Лянхуа” шагналыг 1980 онд нэхэж олгосон.
МУИС-д багш, “Үнэн” сонин, МЗЭХ, МонЦаМэ-ийн орлогч дарга, “Монгол улс” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч хийж байсан.
    Ч.Чимид нь 1937-1938 оны үеэс уран зохиол оролдож түүний анхны шүлгүүд 1938 оноос нийтлэгдэж эхэлсэн бөгөөд түүний яруу найргийн түүврүүд 1947, 1949, 1959 онуудад хэвлэгдсэн байна.
Гол бүтээлүүд нь: “Би монгол хүн” /1959/, “Эрин цаг” /1964/, “Шүлэг найраглал” /1969/, “Морьтон ардын дуу” /1976/, “Сэтгэлийн дуудлагаар” /1964/, “Маш нууц” /1978, “Хавар намар” /роман/ 1962, “Магеллан хаагуур гарсан бэ” /1975/,”Холбоо тууж” зэрэг болно. Тэрбээр А.С.Пушкины “Евгений Онегин”, “Л.Н.Толстойн “Дайн ба энх” болон Либо, Шекспир нарын олон сонгодог зохиолыг яруу сайхан орчуулсан байна.
www.bpc.mn/.

бичсэн: dorjoo_1122 төрөл: шүлэг | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2119 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Чойжилийн Чимид Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын хүн. Түүний авга ах Аюурзана мээрэн 1924 онд Гурванбулаг уулын хошууны анхны сургуулийг байгуулж захиралаар нь ажиллаж байсан баримт байна. нэрт яруу найрагч Чимидийг Гурванбулаг сумын нэгдүгээр багийн нутагт төрсөн. Өлгийтэй байхад нь Аав ээж нь УБ явсан. Хотоос ирж төрсөн гэх яриа ахмадуудын дунд байдаг. Ах дүү садангууд нь Улаанбаатар, Баянхонгор, Гурванбулаг суманд аж төрж амьдарч байна.Чойжил гуайд нутгаа нуух улс төрийн тодорхой шалтгаан байсныг олон хүн баталж ярьдаг юм билээ. Чимидийн хүү Энхээг нилээд олон жилийн өмнө Хятадын эрлийз маягийн юм сонинд бичигдснийг Гурванбулагийн ахмадууд ихэд дургүйцэж, жинхэнэ төв халхын, баруун аймгийн цустай хүн яахаараа хятад байх билээ? Улаан цайм гүтгүүлэн доромжлуулах ямар учиртай юм гэх хүмүүсийн яриа явагдаж байсан
удаатай.
Зочин хэзээ бичсэн: 03:44 PM, 2014-4-19 | Холбоос | |
Сэтгэгдлийг устгасан: dorjoo_1122 хэзээ: 2015-8-21
Зочин хэзээ бичсэн: 12:50 PM, 2014-3-1 | Холбоос | |
arai bogino bhiin.jhn delgerengui blgoj bjij ogooch
баярлах
Зочин хэзээ бичсэн: 11:27 PM, 2013-3-4 | Холбоос | |
инээх
dorjoo_1122 хэзээ бичсэн: 05:07 PM, 2012-1-18 | Холбоос | |

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant