Английн Премьер Лигийн Цом:Таны мэдлэгт

2013-01-17,20:03
2012-01-13
Премьер лигийн цом 25 кг-ийн жинтэй, 76 см-ийн өндөртэй, 43 см-ийн өргөнтэй, 25 см-ийн хонхор цомыг тансаг үнэт эдлэлийн Asprey компани урлажээ. Цомын их биеийг цагаан мөнгө болон алтны түрхэцээр бүрж, плинт хэлбэрийн оройн дотор хэсгийг малахитаар бүрж гадна талыг хагас үнэт чулуунуудаар шигтгэсэн байна. Плинтэн оройг тойруулан мөнгөн бүслүүр татсан байх ба түрүүлж байсан клубүүдийн нэрсийг бичдэг байна. Ногоон малахит нь өрсөлдөөний талбайг илтгэдэг.Цомын ерөнхий хэлбэрийг Английн хөлбөмбөгийн бэлгэдэл "Гурван Арслан"-гаас сэдэвлэжээ. Хоёр арсланг цомын бариулан хэсэгт бэхэлсэн байх ба түрүүлсэн багийн ахлагч алтан титмийг зүүж цомыг өргөснөөр гурав дахь арслан тодордог гэж бэлгэддэг.


Цомын тусгайлан хийсэн алтан хувилбарыг 2004 онд нэг ч ялагдалгүй түрүүлсэн Арсеналд өгч байжээ.


Эх сурвалж:www.givemefootball.com
бичсэн: dorjoo_1122 төрөл: спорт | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 256 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)